Улаан загалмай хорооноос зохион байгуулж байгаа өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар сумын хэмжээнд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс тавьж буй шаардлага хангаж байгаа малын тоо толгойг хонин толгойд шилжүүлснээр 200-аас доош малтайгаас гадна 6-аа с дээш ам бүлтэй, ганц бие өрх толгойлсон, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй нэг гишүүнтэй гэх мэт шалгуур үзүүлэлтийн аль нэгийг хангаж буй 25 малчин өрх тус бүрт 245000 төгрөгний бэлэн мөнгөний тусламжийг ИТХ, Багийн засаг дарга болон Хаан банктай хамтран сайн дурын идэвхтэнүүд зохион байгууллаа.