ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар Гэр бүл хүчирхийлэлийн төвтэй хамтран “Бид хүүхдийн эрх, хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө” Зөвөлгөөнийг 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдөр цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулж Сүхбаатар сумын 8 багийн иргэдийн төлөөлөл, цагдаагийн газар, Хилийн цэргийн 0101 дүгээр анги, 0243 дугаар ангийн эмэгтэй албан хаагчид нийт 75 хүн хамрагдлаа. Энэ зөвөлгөөнд хамрагдсанаар Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хүүхэд эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө, аливаа ажилд эмэгтэйчүүдийн манлайлал, идэвхи санаачлагыг дээшлүүлэх зорилгоор зохион байгууллаа.