Сүхбаатар сумын ГХУСС зөвлөл ЗДТГ, аймгийн цагдаагийн газар, Гэр бүлийн, хүүхэд залуучуудын хамтарсан багийг чадавхжуулах, сургалтыг 2017 оны 09 сарын 26-ны өдөр цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтанд: Сүхбаатар сумын 8 багийн,багийн засаг дарга, Нийгмийн ажилтан, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан,хэсгийн байцаагч цагдаа , халамж үйлчилгээний мэргэжилтэн, Өхийн эмч нар, зэрэг хамтарсан багийн нийт 50 ажилтанг хамрууллаа.
Сургалтыг Цагдаагийн газрын Гэр бүл хүчирхийлэл,хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Чимэдцогзолмаа Гэр бүл хүүхэд,залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн С.Чулуунчимэг нар удирдан явуулав. Сургалтын үеэр Орон нутгийн Миний монгол телевиз, Таны сэлэнгэ телевиз нийтэд сурталчиллаа.