Сүхбаатар сумын ГХУСАЗЗ-ӨӨС ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН" АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага болон ерөнхий боловсролын сургуулиудын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх , иргэд болон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ГХУСАЗЗ-өөс Сүхбаатар сумын 12 байгууллагуудын дунд "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" аян зохион байгуулан 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аяны нээлтийг сумын ЗДТГ-ын Иргэний танхимд нээлтийн үйл ажиллагаа болж өнгдөрлөлөө. Удирдамжийн дагуу УБТЗ-ын харьяа "Сүхбаатар өртөө" аяны гараагаа эхэллээ.