Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, JCI олон улсын байгууллага, Сүхбаатар сумын Залуучуудын хөгжлийн Зөвлөл хамтран Улаанбаатар хотоос Сүхбаатар суманд иргэдийг суурьшуулах боломжийг нээх, Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, тэдний дуу хоолойг сонсох, харилцан санал солилцох, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр, бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулах, хотын хөгжилд залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 18-40 насны орон нутгийн залуучуудын дунд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.