Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2024-01-12

      Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Анхдугаар үндсэн хуулиа баталсаны 100 жил, Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хууль баталсаны 32 жилийн ойн өдрийг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон Сүхбаатар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран Монгол Улсын Үндсэн хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг Сүхбаатар сумын 8 багийн иргэдийн дунд зохион байгууллаа.

     Монгол улсын үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, Үндсэн хуулийн боловсрол олгох, Үндсэн хууль батлахад хувь нэмрээ оруулсан төр, нийгмийн зүтгэлтнүүдийн үйл хэргийг таниулах богино хэмжээний киног үзүүллээ.

       Иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх, үндэсний бахархал үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор танин мэдэхүйн АХА тэмцээнийг нийт 8 багийн иргэдийн дунд зохион байгууллаа. АХА тэмцээнд  1 байранд 5 дугаар багийн иргэн Л.Банзрагч, 2 дугаар байранд 5 дугаар багийн иргэн Д.Сосорбарам, 3 дугаар байранд 2 дугаар багийн иргэн Ж.Доржсүрэн нар ур ухаанаа уралдуулан шалгарлаа.

Засаг даргын Тамгын газартай хамтран тус сумын Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлан таниулах үүднээс "МИНИЙ МЭДЭХ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ" сэдэвт гар зургийн уралдааныг 2024 он 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 22-ны хооронд зарлаж, нийт 7 сурагч зураг ирүүлснийг Сүхбаатар сум фейсбүүк хуудсаар олон нийтэд нээлттэй тавьж шалгаруулж, Тэргүүн байр Ерөнхий боловсролын Лаборатори 4 дүгээр сургуулийн 11А ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ, Дэд байр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11Б ангийн сурагч Д.Нандин-Эрдэнэ, Гутгаар байр Ерөнхий боловсролын Лаборатори 4 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Ц.Энхжин шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%