#Олон #улсын "#Нийгмийн_ажилтны_өдөр"-ийг тохиолдуулан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сүхбаатар сумын ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар хамтран баг болон сургуулийн нийгмийн ажилтнуудыг хүлээн авч уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэг, сургалтанд тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Амарбаясгалан, сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн, Итх-ын нарийн бичгийн дарга Д.Гантулга, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сарантуяа, Т.Ууганчимэг болон аймгийн Цагдаагийн газрын Чиглэлийн Ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Э.Энхнамар нар оролцож нийгмийн ажилтан нартай мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн энэхүү салбарт хоёргүй сэтгэлээр нийгмийн эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, хамгаалал, хүн амын сайн сайхан байдлын төлөө мэдлэг ур чадвар, туршлагаараа түүчээлэн ажиллаж буй хүмүүнлэг, хүнлэг энэрэнгүй, чадварлаг нийгмийн ажилтангуудад талархал гардуулж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Жуух бичгээр Ш.Мөнхсайхан, Ц.Мөнгөнтуяа, сумын ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр Д.Цацрал, Г.Батжаргал, Б.Номинцэцэг, сумын Засаг даргын Жуух бичгээр Г.Саруул, М.Болор-Эрдэнэ, Б.Золбоо нарыг шагнаж урамшууллаа.
Нийгмийн ажлын мэргэжлийн тогтвортой хөгжлийн төлөө чин сэтгэл, мэргэжлийн ур чадвар, мэдлэг оюунаа зориулан ажиллаж байгаа та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.