Сүхбаатар сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар хамтран Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг үндэсний аян зарлагдаж байгаатай холбогдуулан Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн өөрөө оролцооны клубуудын хүүхдүүдтэй “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус уулзалтад сумын хэмжээний сургууль тус бүрээс 5 хүүхэд оролцож энэхүү аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж шийдвэрлэлээ.
Тус аян улс орон даяар сар үргэлжлэх болно
СҮХБААТАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
СҮХБААТАР СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ