Цагдаагийн Ерөнхий газар, Боловсролын Ерөнхий газрын хамтарсан “#Дээрэлхэл #дэлгэрэх #ёсгүй” аяны удирдамж ,Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны А/156 тоот “Хүүхэд хамгааллын ажлыг сайжруулах арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг ханган, сумын нийт Ерөнхий боловсролын 7 сургууль бүрт хүүхэд, багш нарын нөлөөллийн баг ажиллуулах, сургуулийн хана, коридор, шатны өгсөх урсгал зэрэгт эерэг уриа үг бичиж байршуулах зэрэг ажлыг сургуулийн хүүхэд хамгааллын багтай хамтран хэрэгжүүлж, хүүхэд эцэг эхчүүд иргэдэд хийх нөлөөллийн үйл ажиллагааны зардлыг Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зардлаас шийдвэрлэн ажиллаж байна.