Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөний 2.2-т заасан тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллагын уялдаа холбоог нэмэгдүүлж сургагч багштай болох зорилтын дагуу Сүхбаатар сумын хэмжээнд 10 сургагч багшийг бэлтгэж байна. Сургагч багш бэлтгэх “Тод гэрэлт” хөтөлбөрийг “Илтгэх индэрийн ирээдүй” төрийн бус байгууллага хариуцан ажиллаж байна. Сургалтад Цагдаагийн газар, Үйлдвэрчний эвлэл, Төмөр зам, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөлүүд хамрагдаж байна.