Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөний 2.2-т заасан тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллагын уялдаа холбоог нэмэгдүүлж сургагч багштай болох зорилтын дагуу Сүхбаатар сумын хэмжээнд 10 сургагч багшийг бэлтгэх 2 дахь удаагийн сургалт “ТУЖ” сургалтын төвд зохион байгуулагдлаа.
Тус сургалтаар:
ü Богино хэмжээний танилцуулга яриа
ü Богино хэмжээний төслийн танилцуулга
ü Мэдлэгт суурилсан яриа
ü Мэдрэмжинд суурилсан яриа
ü Хамт олон сургалт идэвхжүүлэх
ü PPT хуудас төлөвлөгөө сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.