Сүхбаатар сумын ИТХ-ын 2024 оны үйл ажиллагааны жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажилтай танилцаж ажил эрчимжүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор дараах чиглэлээр ажлын хэсэг ажиллаа.
1. Хугацаа: 2024 оны 05 дүгээр сарын 27-ний өдрөөс ажлын 2 өдрийн хугацаанд
2. Хяналт, шалгалтаар ажиллах ажлын хуваарь
№ |
Ажиллах хугацаа |
Танилцах материал |
1. |
2024.05.27 10-17 цаг |
2024 оны хөрөнгө оруулалтын ажилтай танилцах |
2 |
2024.05.28 10-18 цаг |
Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийн гүйцэтгэлтэй холбоотой баримт бичигтэй танилцах /Засаг даргын Тамгын газрын иргэний танхим/
|
1. Хяналтаар танилцах асуудлын чиглэл:
Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 87 дугаар тогтоолоор батлагдсан төсвийн гүйцэтгэл
- Сүхбаатар сумын 2023 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлттэй танилцах
- Улс, аймаг, орон нутгийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлтэй танилцах
- Өр, авлагыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, төлөвлөгөөтэй танилцах
- Эд хөрөнгийн бүртгэлийн хяналтын байдал, техник тоног төхөөрөмжийн ашиглалт
- Шилэн дансны хуулийн хэрэгжилт
Сумын төсвийн хөрөнгө оруулалт
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 87 тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан шинээр эхлүүлэх 22 ажил, их засварын 4, шилжих хөрөнгө орууулалтын 1 ажлын гүйцэтгэлтэй танилцах
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт
- 2024 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шинээр эхлүүлэх 6, их засварын 4, шилжих хөрөнгө оруулалтын 1, малын тоо толгойн албан татвараар хэрэгжүүлэх 3 ажлын гүйцэтгэл үр дүнтэй танилцах
Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт
- Гэр бүл хүүхэд залуучуудын чиглэл
- Ахмад настны чиглэлээр
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр
- Нийтийн биеийн тамир спортын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ
- Гамшгаас хамгаалах ажил арга хэмжээний биелэлт
- Тусгай хэрэгцээт иргэний зардал
- Батлан хамгаалах, төрийн захиргааны зардлын биелэлт
- Хөдөө аж ахуй байгаль орчин болон бусад чиглэлээр
- Эрүүл мэндлийн салбарт зарцуулсан хөрөнгө
- Боловсролын үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө
Иргэний өргөдөл гомдлын дагуу орон нутгийн өмчийн нийтийн халуун усны барилгын ашиглалтын байдалтай танилцах
Удирдамж чиглэлийн дагуу ажлын хэсэг хуралдаж газар дээр нь танилцлаа. Мэдээлэл хангалтгүй тул Ажлын хэсэг 2024 оны 06 сарын 11 өдөр дахин хуралдахаар боллоо.