2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн батлагдсан удирдамжийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай биечлэн танилцах, тухайн байгууллагын 2024 оны ажлын төсвийн гүйцэтгэл, тулгамдаж буй асуудал, ажлын явц үр дүнг сонсох, ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангах, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, эрчимжүүлэх зорилгоор Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Эрдэнэбат, Ажлын албаны дарга Д.Гантулга, Зөвлөлийн гишүүн Б.Амгалан, Д.Очирсайхан, Д.Хандсүрэн, Э.Эрдэнэсайхан, Б.Батболд нар Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн үр дүн, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт үр дүн, Цагаан эрэг Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Өргөн сэлэнгэ ОНӨААТҮГ-ын байгууллагын бүтэц орон тоо, 2024 оны батлагдсан төсөв гүйцэтгэл, байгууллагын өглөг авлага, 2023 онд байгууллагын төсөвт хийсэн аудитын дүгнэлт, хэрэгжилт, байгууллагын өөрийн орлого бүрдүүлэлт, Санхүүгийн төлөвлөгөө гүйцэтгэл, Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, Өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлт, Шинээр санаачлан хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл хийж харилцан санал бодлоо солилцлоо.