2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Эрдэнэбат, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн нар өнөөдөр тус сумын Сургуулийн өмнөх боловсролын 7 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдал, үйл ажиллагаатай нь танилцаж захирал, эрхлэгч, арга зүйч, багш нартай уулзаж тулгамдаж буй асуудлууд нэн даруй шийдвэрлэх ажлуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.