2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Эрдэнэбат, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн нар өнөөдөр тус сумын Ерөнхий боловсролын 1 болон 4 дүгээр сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 3 дугаар цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдал, үйл ажиллагаатай нь танилцаж захирал, эрхлэгч, арга зүйч, багш нартай уулзаж тулгамдаж буй асуудлууд нэн даруй шийдвэрлэх ажлуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.