Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон сумын удирдлагын баг, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран ажлын хэсэг байгуулан Сүхбаатар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ирээдүйн бүтээн байгуулалт, хөгжилтэй уялдуулан дахин шинэчилж боловсруулахаар ажлын хэсэг хуралдлаа.
Уг ажлын бүрэлдэхүүн хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд нэг баг болон санал дүгнэлт, зураг төсөл боловсруулах ажилдаа ороод байна.
СҮХБААТАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
СҮХБААТАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР