Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

МАЛЧДЫН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-02-19

СҮХБААТАР СУМЫН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2025 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сүхбаатар сум нийт 360 гаруй малчин, мал бүхий иргэдтэй бөгөөд тэдгээрийн төлөөлөл болох 80 гаруй малчин, мал бүхий иргэд өнөөдөр Малчдын зөвлөгөөнд оролцлоо.
Зөвлөгөөнөөр төрөөс малчдадаа авч хэрэгжүүлж буй бодлого, зарим арга хэмжээ, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар мөн хэлтэс агентлагийн мэргэжилтэнгүүд мэдээлэл хийж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, Хөдөө аж ахуйн тасаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид малчин, мал бүхий иргэдтэй санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь сонссон шийдвэрлэсэн үр дүнтэй хэлэлцүүлэг зөвлөгөөн боллоо.
Сум орон нутгаас баримтлан ажиллаж буй эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох бодлого зорилтод нийцүүлэн мал сүргийнхээ ашиг шимийг нь нэмэгдүүлж, өөрийн малч ухаан ажлын арга туршлагаараа манлайлсан малчин иргэнийг сумын “АВАРГА МАЛЧИН”-аар шалгаруулж Өргөмжлөлийг нь гардуулан өглөө.
Мөн сумын Алдарт уяачийн тэмдэг үнэмлэхийг гардуулан өглөө.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төрийн үйлчилгээг малчны хотонд арга хэмжээг дэмжин малчин иргэдээ нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж, дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг хүнсний манлай үйлдвэр “Алтан тариа” ХХК-д Сүхбаатар сумын удирдлагууд малчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлэн ТАЛАРХАЛ гардууллаа.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%