АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН-2025
2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар сумын Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөнөөр төрөөс худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг дэмжих, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хоорондын уялдаа холбоог сайжруулах, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар газар, хэлтэс агентлагийн мэргэжилтэнгүүд, банк санхүүгийн байгууллага мэдээлэл хийж бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг сонсон асуулт хариулт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.