XYII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Хөхөгчин модон Могой жилийн сар шинийн баярыг угтан 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн баатар, Сүхбаатар сумын Хүндэт иргэн, гавъяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Мөн тус сумын ИТХ, Засаг даргын Тамгын газартай ажил амьдралаа холбон, нутаг орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулан түүхийг бүтээлцсэн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.