2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн удирдлагын баг Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар болон сумын удирдлагуудыг хүлээн авч уулзалт хийлээ.
Уг уулзалтын үеэр аймгийн Засаг дарга болон удирдалын баг сумын Төлөөлөгч нарт тус суманд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа бүтээн байгуулалт, авч хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэж аймаг, сумын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн сайжруулах, харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо. Дулааны цахилгаан станц, Шинэ Сүхбаатар суурьшлын бүс, 120 айлын орон сууц хөтөлбөр зэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд, аймгийн зүгээс авч хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого төлөвлөлтийн шийдвэрийн талаар мэдээлэл өгч, Төлөөлөгчидтэй санал солилцлоо. Цаашид ард иргэд үр өгөөжийг нь хүртэх бүтээлч ажил арга хэмжээг хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.