Аймгийн ИТХ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 17 сумын ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах ажил хийгдэж буй. Ажлын алба өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар суманд ажиллалаа.
Зөвлөн туслах ажлын хүрээнд "Ажлын албаны зохион байгуулалтын ажил" (Хурлын тухайн жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Захирамжлалын баримт бичгийн хууль эрх зүйн үндэслэл, стандарт, Хяналт шалгалтын ажлууд), "Хууль тогтоомжийн хэрэгжилт" (Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн ашиглалт, Мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо), "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа" (Хуралдааны материалын бүрдүүлэлт, Захиргааны актын хувийн хэргийн хөтлөлт, Баримт бичгийн эмх цэгц хадгалалт хамгаалалт, Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэлтийн байдал гэх мэт ) зэрэгтэй танилцан шаардлагатай асуудлуудад зөвлөн туслах юм.