2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр буюу өнөөдөр гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, бодлогын хороодын дарга нар болон сумын удирдлагууд Япон улсын Хоккайдо мужийн Biei хотын зочид төлөөлөгч нарыг хүлээн авч уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтын үеэр:
- 2 улсын найрамдалт хамтын ажиллагаа, гадаад харилцаа, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын талаар санал солилцлоо.
- Сүхбаатар суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалт болон авч хэрэгжүүлж буй бодлого, сумын танилцуулгыг зочид төлөөлөгч нарт танилцуулж хамтран ажиллах талаар санал бодлоо илэрхийллээ.