Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

ЦЭМЦГЭР ХОТ БИДНИЙ ОРОЛЦОО АЯНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД НЭГДЛЭЭ.

2025-04-24

👋#ЦэмцгэрХот_БиднийОролцоо сайн үйлсийн аянд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 400 орчим сурагчид идэвхтэй нэгдэж оролцлоо. 👋👋👋

✅️✅️✅️ Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сүхбаатар сумын Засаг Даргын Тамгын газар мөн Сүхбаатар сумын Улаан загалмайн анхан шатны хорооны удирдах зөвлөлийн гишүүд хамтран Цэмцгэр Сүхбаатарчууд буюу "Цэмцгэр хот-бидний оролцоо" аяныг сумын хэмжээнд өрнүүлж, аянд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 400-аад сурагчид нэгдэж, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт тархсан хөнгөн хог хаягдлыг түүж, ялган ангилж цэвэрлэх ажилд оролцсон байна.

#ЦэмцгэрХот_БиднийОролцоо хог цэвэрлэгээний аянд нэгдсэн сурагчдад аймгийн ХГБХХГ, Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагууд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь хэрхэн ялган ангилах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа зөвлөмж өгч, Сүхбаатар сумын найман баг болон Улаан загалмайн анхан шатны хорооны удирдах зөвлөлийн гишүүд мөн Цагаан-эрэг Тохижилт үйлчилгээ, Өргөн Сэлэнгэ үйлчилгээ зэрэг ОНӨААТҮГ-ууд, сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар идэвхтэй оролцож, хамтран ажилласан байна.🤝🤝🤝

#ЦэмцгэрХот_БиднийОролцоо аян зөвхөн энэ өдрөөр дуусгавар болохгүй үргэлжилнэ гэдгийг Сүхбаатар сумын ИТХ болон сумын ЗДТГ-аас онцолж, цаашид аяны үйл ажиллагаанд идэвхтэй нэгдэж хамтран ажиллахыг албан байгууллага, аж ахуйн нэгж, баг хороо, айл өрхүүддээ уриаллаа. Мөн шагнаж урамшуулах бодлого барьж ажиллана. ✅️✅️✅️
# Сүхбаатар сумын Улаан загалмайн анхан шатны хороо
#Сүхбаатар_сумын_ИТХ
#Сүхбаатар_сумын_ЗДТГ 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%