Сүхбаатар сумын ИТХ-н Дэд бүтэц, Хот тохижилт, Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын хороо 2025 оны 04 сарын 29-ны өдөр 89 хувийн ирцтэйгээр, Цагаан эрэг ОНӨААТҮГазрын дарга Д.Цэлмэг, Сүхбаатар сумын Засаг даргын орлогч Ц.Пүрэвдорж, сумын төсөв, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Г.Тэргэл нарын бүрэлдэхүүнээс мэдээ мэдээлэл сонслоо.
Бодлогын хорооны хэлэлцсэн асуудлуудын үр дүнд бодлогын хорооны гишүүдээр ахлуулан ажлын хэсэг байгуулан ажиллуулж, улс, аймаг, сумын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй томоохон ажлуудыг эрчимжүүлэх, хяналт тавих, иргэдээс өгч буй санал шүүмжлэлийг тусгах, эрүүл аюулгүй орчин бий болгох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд ээлтэй стандарт шаардлагуудыг хангуулах, төсөв хөрөнгө оруулалтыг үр ашигтай, чанартай гүйцэтгэхэд анхаарах зэрэг асуудлуудыг цаашид анхаарч ажиллах хэрэгтэй гэж шийдвэрлэсэн.
Түүнчлэн бодлогын хороодын ажиллах чиг үүргийн давхардлыг арилгах, тодорхой чиглэлүүдэд тулгуурлан ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нарийвчлан зохицуулах саналтай байгааг ИТХ-н даргад уламжиллаа.