Сүхбаатар сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран ажиллах саналын дагуу орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, аж ахуй нэгж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын барилга байгууламж, явган хүний зам, гарц зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлага, стандартыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Үүнд:
Ажлын хэсгийн ахлагч: Э.Эрдэнэсайхан
Гишүүд: Л.Мөнгөнхундага, П.Баттөр, Б.Батболд, Ш.Алтансүх, П.Азжаргал, О.Анхбаяр, Ш.Баасансүрэн, Б.Гандолгор нар ажиллаж байна.
Ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуралдлаа. Сүхбаатар сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны 2025 оны төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Хуралдаанаар төлөөлөгч нар 5 хэсэг байгуулж, 5 чиглэлд хяналт шалгалтын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнд:
1. Эрүүл мэндийн байгууллага (Нэгдсэн эмнэлэг, Хувийн эмнэлэг, Өрхийн эмнэлэг ), Боловсролын байгууллага (Сургууль, цэцэрлэг)
2. Төрийн байгууллага
3. Хувийн хэвшилийн байгууллага (Банк болон банк бус, Үсчин гоо сайхан, Хоолны газар, ресторан)
4. Дэд бүтэц (Зам, СӨХ, Шинэ байр, нийтийн эзэмшлийн тэмдэг тэмдэглэгээ)
5. Томоохон зах худалдааны төв, ОНӨААТҮГ, Барилгын материалын дэлгүүр, Хүнсний дэлгүүрүүд