Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 94, Сүхбаатар сумын 88 жилийн ойн баяр наадмын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ажилтан албан хаагч нарыг шагнаж урамшууллаа.
"ОСОЛГҮЙ МАНЛАЙ ЖОЛООЧ" - "Цагаан эрэг тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ийн жолооч Н.Баатар
"ОСОЛГҮЙ МАНЛАЙ ЖОЛООЧ" - "Салхит 3 дугаар баг"-ийн иргэн Г.Мөнхбүрэн
Сүхбаатар сумын Засаг даргын "ЖУУХ" бичгээр "Цагаан эрэг тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын ажилтан Н.Анхбаяр, Ш.Дэлгэрмаа
Сүхбаатар сумын Засаг даргын "ЖУУХ" бичгээр "Өргөн сэлэнгэ үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын ажилтан Э.Хишиг-Эрдэнэ
нарыг шагнаж урамшуулсныг Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Б.Амгалан, сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн нар гардуулан өглөө. 





Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Сэлэнгэ түмэн минь сайхан наадаарай.