Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн Хурал 2025 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр хуралдаж ээлжит 6 дугаар хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хуралдуулахаар хуралдааны товыг зарлалаа. Ээлжит 6 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
1. Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай
2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай
3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
4.Сүхбаатар сумын 2025 оны төсвийн тодотгол батлах тухай
5.Төсвийн байгууллагуудын эд хөрөнгийг актлах тухай
6.Сүхбаатар сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зохион байгуулсан ажлын тайлан сонсох