Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хүсэлтийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс эрүүлжүүлэх саатуулах байранд Аюулгүйн хонх төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай багаж хэрэгслийг гардуулж өглөө. Үүнд:
- Бугуйн пежир дуудлагын систем хүлээн авагч 1ш,
- Хосолсон хүлээн авагч дэлгэц 1ш,
- Дуудлагын хонх 7
Төслийн үр дүнд эрүүлжүүлэх, саатуулах, түр саатуулах, баривчлах байранд иргэний амь нас хохирох тохиолдыг бууруулах таслан зогсоох зорилготой ажиллаж байна.