2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу өнөөдөр гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, бодлогын хороодын дарга нар болон сумын удирдлагууд Япон улсын Хоккайдо мужийн Бией хотын зочид төлөөлөгч нарыг хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтад Биэй хотын дарга Kakuwa Hiroyuki, Биэй хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Nomura Yuji, Биэй хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Aota Tomofumi, Биэй хотын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга Hosoya Kimihito, Биэй хотын Худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлалын хэлтсийн дарга Takizawa Satoshi, Биэй хотын Худалдаа аж үйлдвэр, аялал жуулчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн lwaki Shogo, Саппоро хот дахь Монгол улсын өргөмжит консул Takeuchi Kazuaki, Саппоро хот дахь Монгол улсын өргөмжит консулийн газрын албан дарга Г.Өсөхбаяр, Саппоро хот дахь Монгол улсын өргөмжит консулийн газрын ажилтан Yuasak Hideaki нар хүрэлцэн ирлээ.
2025 оны 09 дүгээр сард манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч нар Япон улсад албан уулзалт зохион байгуулсан билээ.
Тус уулзалтын хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуучлал, хог боловсруулах үйлдвэр, боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Япон улсын Хоккайдо мужийн Бией хотын хоорондын харилцаа ба хамтын ажиллагааны санамж бичгийг боловсруулан энэ оны 11 дүгээр сард 2 тал харилцан санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.
Энэхүү санамж бичигт 2 тал гарын үсэг зурснаар Сүхбаатар суманд боловсрол, соёл, урлаг, аялал жуулчлал, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.
















