

Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Хоккайдо мужийн Бией хотын зочид төлөөлөгч нар Сүхбаатар суманд албан айлчлал хийлээ. Албан айлчлалын үеэр Япон улсын зочид төлөөлөгчид болон Сүхбаатар сумын ИТХ-ын дарга, бодлогын хорооны дарга, төлөөлөгч нар Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Сэлэнгэ аймаг дахь Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж нарийн мэргэжлийн болон шаардлагатай хүнийг нөөцийг Япон улсад бэлтгэх, туршлага солилцох тал дээр хамтарч ажиллах, урт хугацаад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр бий болгох талаар харилцан санал солилцлоо.


Мөн Сүхбаатар суманд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг "Амийн мод" ОУТГ-ын захирал Robert John Bearg-н мод үржүүлгийн талбайтай танилцаж харилцан туршлага солилцлоо.













