2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар сумын ГХУССЗ-өөс УБТЗ ХНН-ын Сүхбаатар зангилааны ажилтан албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Сургалтад сумын ГХЗУССЗ-ын дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Амгалан салбар зөвлөлийн ажлын талаар мэдээлэл хийж, аймгийн Цагдаагийн газрын Чиглэлийн Ахлах мэргэжилтэн цагдаагийн Хошууч Э.Энхнамар Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал, Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Сүхбаатар зангилаа хариуцсан хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч К.Нэргүй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн талаар сургалт орлоо.













