Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанаар бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар тус зөвлөлийн гишүүдэд албан ёсны үнэмлэхийг нь гардуулан өглөө.
2025 оны 10 сарын байдлаар Сүхбаатар суманд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн мэдээтэй танилцаж алслагдсан 1 болон 5 дугаар багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, гэр бүл хүүхэд хамгааллын ажилтан нар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн тайланг танилцуулж, мөн зөвлөлийн төсвийн зарцуулалттай танилцан 1 болон 2 дугаар цэцэрлэгийн камержуулалтын асуудлыг тус хуралдаанаар шийдвэрлэлээ.











