Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРООНООС НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ГЕОМОДИАЛИЗЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2025-11-05

2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу өнөөдөр Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хорооны дарга, гишүүд болон төлөөлөгч нар тус эмнэлгийн Гемодиализын тасгийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.
Тус тасагт үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийн тоо ихэссэнтэй холбогдуулан эмчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах үүднээс нэн шаардлагатай байгаа диализын стандартад нийцсэн зориулалтын сандалыг 2026 оны төсөвт суулгаж шийдвэрлүүлэх талаар эмнэлгийн удирдлага, эмч нар бодлогын хорооны төлөөлөгч нарт танилцуулж, төлөөлөгч нар хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрүүл мэндийн салбартайгаа хамтарч дэмжиж ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9242
7567 / 82%
1036 / 11%
304 / 3%
335 / 4%