Хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлэх, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг хөгжүүлэхэд хүүхдийн дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар сумын анхан шатны хорооноос 2025 оны 11-р сарын 24 өдөр Сүхбаатар сумын Улсын тэргүүний 6-Р СУРГУУЛЬД Хүмүүнлэгийн танхим нээлээ.
Хүмүүнлэгийн танхимын нээлтийн үйл ажиллагааны үеэр: Сүхбаатар сумын Анхан шатны хорооны тэргүүн Б.Амгалан, ЕБ-ын 6-р сургуулийн захирал Д.Галсанцэрэнд хамтран ажиллах гэрээг гардуулж өглөө.
Улаан загалмайн дунд шатны хорооны дарга Ц.Ганчулуун Хүүхэд залуучуудыг хөдөлгөөний талаар танилцуулга хийлээ.
Б.Өнөржаргал багштай 8а анги, Б.Халиунаа багштай 8б анги, Ц.Энхчимэг багштай 9а анги, Л.Оюунтуяа багштай 9б ангийн сурагчид Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүнээр элсэж, тангараг өргөн, гишүүний үнэмлэхээ гардан авлаа.
















