Хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлэх, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг хөгжүүлэхэд хүүхдийн дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар сумын анхан шатны хорооноос 2025 оны 11-р сарын 24 өдөр Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-Р СУРГУУЛЬД Хүмүүнлэгийн танхим нээлээ.
Хүмүүнлэгийн танхимын нээлтийн үйл ажиллагааны үеэр: Сүхбаатар сумын Анхан шатны хорооны тэргүүн Б.Амгалан, ЕБ-ын 2-р сургуулийн захирал Д.Алтанцэцэгт хамтран ажиллах гэрээг гардуулж өглөө.
Улаан загалмайн дунд шатны хорооны дарга Ц.Ганчулуун Хүүхэд залуучуудыг хөдөлгөөний талаар танилцуулга хийлээ.
Очирсүрэн багштай 10а анги, Ариунтунгалаг багштай 10б анги, Баасанжав багштай 10в анги, МУЗН-ийн Мөнгөн гишүүн О.Ганцэцэг багштай 1а ангийн нийт 116 сурагч МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүнээр элсэж, тангараг өргөн, үнэмлэхээ гардан авлаа.


















