Сүхбаатар сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Амгалан 2026 оны 03 сарын 30-ны өдөр сумын багийн Засаг дарга нар болон Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Уулзалт хэлэлцүүлэгээр тусгай чиг үүргийн байгууллага болон хамтарсан багийн уялдаа хамтын ажиллагааг сайжруулах, статистик судалгаагаар өмнөх оны мөн үеэс эрс өссөн, залилах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.





