
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас улсын хэмжээнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тус хэлэлцүүлэг Сэлэнгэ аймагт 3 дугаар сарын 10-ны өдөр боллоо.

Хэлэлцүүлгийг аймгийн төв Сүхбаатар суманд танхимаар зохион байгуулж, 16 сумыг цахимаар холбон орон нутгийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон иргэдийн төлөөллийг хамруулсан юм.

Хуулийн төслийн танилцуулгыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Энхчимэг, Г.Гэрэлтуяа нар хийж, хуулийн төслийн зорилго, гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн асуултад хариулж, холбогдох саналыг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авсан бөгөөд санал авах ажиллагаа үргэлжилж байна.
Иргэд та бүхэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим хуудсаар дамжуулан саналаа ирүүлэх боломжтой.







