XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар нар хамтран аймгийн Засаг даргаас ирүүлсэн бэлгийн багцыг тус сумын 85-аас дээш насны 103 ахмадад гардуулан өгч сар шинийн мэндчилгээ хүргэлээ.
Мөн тус сумын хамгийн өндөр 96 настай 2 буурай, 75-84 насны харьяалалгүй 222 ахмадуудад баярын бэлгийг нь сумын удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгч нар болон багийн Засаг дарга нар өөрсдийн биеэр айлчлан гардуулан өгөх ажлыг зохион байгуулж байна. Ахмад, буурайнууд маань эрүүл энх, урт удаан наслаж сар шинэдээ сайхан шинэлээрэй.














