2025 оны 01 сарын 23-ны өдөр Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Б.Амгалан, Нарийн бичгийн дарга Д.Гантулга нар аймгийн “Оюуны өгөөж тэмүүлэл” төрийн бус байгууллагын захирал Б.Оюуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус байгууллагын 2025 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
“Оюуны өгөөж тэмүүлэл” ТББ нь аймагтаа анх удаа хөдөлмөрийн хувийн бирж байгуулан, хөдөлмөрийн зах зээлийн оролцогчдыг бүртгэх, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах зэрэг цогц үйлчилгээг иргэдэд хүргэж эхэлснээ онцоллоо. Энэхүү санаачилга нь ажил олгогч, ажил хайгчдыг үр ашигтайгаар холбон зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэдгийг уулзалтаар тэмдэглэв.
Талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
