Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

СҮХБААТАР СУМЫН "ААВУУДЫН ӨДӨР" ӨДӨРЛӨГ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2026-01-09

 
Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөчгдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр хамтран Сүхбаатар сумын "ААВУУДЫН ӨДӨР" өдөрлөг, хэлэлцүүлэг, сургалт Ардын дуу бүжгийн Сэлэнгийн Долгио Чуулгад 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 09:30-13:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Уг арга хэмжээн дээр урилгаар Лектор Г.Бандицэрэн /Чила/ оролцож "Өрх бүрт аав хүний оролцоо" сэдвээр илтгэл тавина.
Мөн оролцогч аавуудад Өрхийн эрүүл мэндийн төвөөс 5 төрлийн урьдчилан сэргийлэх түргэвчилсэн шинжилгээ үнэ төлбөргүй хийж жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг аавуудын бүтээлийн үзэсгэлэн худалдаа болно.
/ Үзэсгэлэн худалдаа нээлттэй болох бөгөөд оролцох хүсэлтэй аавууд тухайн баг дээрээ бүртгүүлэх боломжтой юм. /
📌Ерөнхий зохион байгуулагч: Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар
📌Хамтран зохион байгуулагч: Сэлэнгэ аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дэлхийн зөн Монгол ОУБ Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10247
8473 / 83%
1089 / 11%
332 / 3%
353 / 3%