Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2026-04-24

 
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болон Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран иргэд, олон нийтэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулна.
Өдөрлөгт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын газар зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэж ажиллах тул иргэд, олон нийт та бүхнийг тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.
#Байршил: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Партизаны талбай
#Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 27
⏰ Цаг: 10:00–17:00

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%