2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, "Оюуны өгөөж тэмүүлэл" ТББ-тай хамтран Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 3,4 дүгээр сургуулийн 49 багш, 6-9 дүгээр ангийн 560 сурагчдад "365 эвдрээгүй ирээдүйг бүтээе, найз байя" хамтарсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтад идэвхтэй хамрагдсан хүүхдүүд болон сургуулийн удирдлага, багш нартаа баярласан талархснаа илэрхийлье.


























