Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

2026-05-08

 
Олон улсын “Хүмүүнлэгийн өдөр”-ийн хүрээнд “Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе” уриатайгаар хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүд дэмжигчдийн эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн ажилд хүүхэд залуучууд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өдөрлөг, арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжэний үеэр Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаан загалмайн анхан шатны хорооноос аймгийн Оцгой байдлын газарт туулах хүчин чадал сайтай авто машин гардуулан өглөө.
Мөн сумын ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаныхан сайн үйлсийн аянд нэгдэн 1 сурагчийн шалгалтын түвшин ахиулах сургалтын төлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлэн сумын Улаан загалмайн анхан шатны хорооноос сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдааны шагналыг гардуулан өгч Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар "Хүмүүлэгийг үйлсийг манлайлагч байгууллага"-ын батламжаа гардан авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%