Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

СҮХБААТАР СУМАНД ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2026-06-17

 
Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Амгалан Цагаан эрэг 2 дугаар баг болон Салхит 3 дугаар багийн ИТХ-ын төлөөлөгчдийн хамт тухайн бауудад хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Ажлын хүрээнд Цагаан эрэг 2 дугаар багт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцаж, шинээр баригдаж буй явган хүний замын ажлын явц болон гүйцэтгэлийн талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзан санал солилцов.
Мөн Салхит 3 дугаар багт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажилтай танилцаж, тус багаас сонгогдсон төлөөлөгчидтэй уулзаж, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.
Багийн иргэдийн хувьд хамгийн хүндрэлтэй асуудлын нэг болох ундны усны худгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид шинэчлэл, сайжруулалтын ажлыг хэрэгжүүлэх боломж, шаардлагын талаар хэлэлцэн, ирэх оны төсөвт тусгах талаар санал бодлоо солилцлоо.
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, нэн шаардлагатай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%