Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж ээлжит 10 дугаар хуралдааны товыг тогтоолоо. Ээлжит 10 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1.1.Сүхбаатар сумын 2025 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэлд хийсэн төрийн аудитын газрын дүгнэлт танилцуулах
1.2.Цагаан эрэг тохижилт үйлчилгээ, Өргөн Сэлэнгэ үйлчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын ажилчдын цалингийн нийтлэг жишиг тогтоох тухай тогтоолын төсөл
1.3.Төр төсвийн байгууллага болон Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын ашиглалтын хугацаа дууссан болон цаашид ашиглах боломжгүй хөрөнгийг актлах тухай тогтоолын төсөл
1.4.Сүхбаатар сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол батлах тухай тогтоолын төсөл
1.5.Сүхбаатар сумын “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” батлах тухай тогтоолын төсөл
1.6.Сүхбаатар сумын 90 жилийн ойн бэлтгэл ажлыг хангуулах, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төсөл
1.7.Сүхбаатар сумын хоршоо хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, хоршоо хөгжүүлэх сангийн журмын өөрчлөлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож чиглэл өгөх
1.8.Сүхбаатар суманд улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл сонсох




